Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Перпендикуляр хавтгайнууд

$2x-3y+z-5=0$, $ax+3y-z+5=0$ тэгшитгэлтэй хоёр хавтгай $a$-ийн ямар утганд харилцан перпендикуляр байх вэ?

A.$4$   B.$5$   C.$3$   D.$7$   E.$8$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:38.74%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Хоёр хавтгай перпендикуляр байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь уг хавтгайнуудын нормаль векторууд нь харилцан перпендикуляр байна.
Бодолт:Хавтгайн нормаль векторууд нь $\vec{n_1}=(2;-3;1)$ ба $\vec{n_2}=(a;3;-1)$. $$\vec{n_1}\perp\vec{n_2}\Leftrightarrow \vec{n_1}\cdot\vec{n_2}=0$$ Иймд $\vec{n_1}\cdot\vec{n_2}=2a-3\cdot 3+1\cdot(-1)=0$ тул $a=5$ байна.

Сорилго

2017-03-17  2020-05-01 сорил  Даалгавар2-4 

Түлхүүр үгс