Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Нэг шулуун дээр орших цэгүүд

$PQ=\sqrt3$, $QR=3\sqrt3$, $PR=\sqrt{12}$ байх гурван цэгийн аль нь нөгөө хоёрын хооронд орших вэ?

A. $P$   B. $Q$   C. $R$   D. аль нь ч биш   E. аль нь ч байж болно  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 34.17%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $C$ цэг $AB$ хэрчим дээр орших зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $$AC+CB=AB$$ байна.
Бодолт: $PR=\sqrt{12}=2\sqrt{3}$ тул $PQ+PR=QR$ болно. Иймд $P$ цэг $QR$ хэрчим дээр буюу $Q$, $R$ цэгүүдийн хооронд оршино.

Сорилго

2017-08-07  Координатын арга.  Хавтгайн координатын арга.  КООРДИНАТЫН АРГА  Координатын арга Б хэсэг 

Түлхүүр үгс