Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №8072

Гурвалжин пирамидийн суурийн нэг талыг дайрч эсрэг ирмэгт перпендикуляр байрлах хавтгай суурийн хавтгайтай $45^{\circ}$ өнцөг үүсгэнэ. Энэ огтлолд 5, 6, 9 нэгж талуудтай гурвалжин үүссэн бол пирамидийн суурийн талбай хэдэн кв.нэгж байх вэ?

A.$18$   B.$20$   C.$24$   D.$25$   E.$28$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:2.50%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Суурийн огтлолын хавтгай дээрх проекц нь 5, 6, 9 талтай гурвалжин байна.
Бодолт:Суурийн талбайг $S$ гэвэл огтлогч хавтгай дээрх проекц нь $S\cos45^\circ$ байна. Нөгөө талаас проекц нь 5, 6, 9 талтай гурвалжны талбай нь $p=\dfrac{5+6+9}{2}=10$ тул Героны томьёогоор $$S_1=\sqrt{10(10-5)(10-6)(10-9)}=10\sqrt2$$ байна. Иймд $$S=\dfrac{S_1}{\cos45^\circ}=\dfrac{10\sqrt2}{\frac{\sqrt2}{2}}=20$$

Сорилго

Огторгуйн геометр 3  Пирамид 

Түлхүүр үгс