Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №8057

Зөв дөрвөн өнцөгт пирамидын өндөр 18 нэгж, түүнд багтсан бөмбөрцгийн радиус 5 нэгж бол пирамидын эзлэхүүнийг ол.

A. $1200$   B. $1350$   C. $2010$   D. $2100$   E. $2700$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 23.20%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Пирамидын өндрийг дайрсан, суурийн талтай параллел огтлолд багтсан тойргийн радиус нь пирамидад багтсан тойргийн радиустай тэнцүү байна.
Бодолт: Зааварт өгсөн хөндлөн огтлол нь 18 нэгж өндөртэй, багтсан тойргийн радиус нь 5 нэгжтэй тэнцүү адил хажуут гурвалжин байх ба суурийн урт нь пирамидын суурийн талын урттай тэнцүү байна.
Гурвалжны талбай нэг талаас $S=pr=5(x+y)$. нөгөө талаас $S=\dfrac{1}{2}\cdot 18\cdot(2x)=18x$ тул $18x=5(x+y)$ буюу $y=\dfrac{13}{5}x$ болно. Пифагорын теорем ёсоор $$x^2+18^2=y^2=\left(\dfrac{13}{5}\right)^2x^2\Rightarrow x=\dfrac{15}{2}$$ тул пирамидын суурийн талын урт $2x=15$ байна. Иймд пирамидын эзлэхүүн $$V=\dfrac13 15^2\cdot 18=1350$$

Сорилго

Геометр сэдвийн давтлага 1  Эргэлтийн бие  Геометр сэдвийн давтлага 1 тестийн хуулбар  Пирамид  Огторгуйн геометр-1  Огторгуйн геометр-1  Сант 12 анги тест B  ASK Y free test 

Түлхүүр үгс