Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №8044

Кубийн дээд суурийн төвийг доод суурийн оройнуудтай холбоход үүсэх пирамидын эзлэхүүнийг кубийн эзлэхүүн $V$-ээр илэрхийл.

A.$\dfrac12V$   B.$\dfrac13V$   C.$\dfrac14V$   D.$\dfrac23V$   E.$\dfrac16V$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:35.71%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Пирамидын эзлэхүүн нь $V=\dfrac13Sh$ байна.
Бодолт:Кубийн талын уртыг $a$ гэвэл эзлэхүүн нь $V=a^3$ байна. Кубийн дээд суурийн төвийг доод суурийн оройнуудтай холбоход $a$ талтай квадрат суурьтай $a$ өндөртэй пирамид үүснэ. Суурийн талбай нь $a^2$ тул эзлэхүүн нь $\dfrac13a^2\cdot a=\dfrac13V$ болно.

Сорилго

Сорилго 2019 №3Б  СОРИЛ-2  Огторгуйн геометр 1  Пирамид  Холимог 11 

Түлхүүр үгс