Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №8018
Пирамидын өндрийн дундаж цэгийг дайруулан суурьтай параллель хавтгайгаар огтлоход үүсэх жижиг пирамидын хажуу гадаргуугийн талбай анхны пирамидын хажуу гадаргуугийн талбай $S$-ээр яаж илэрхийлэгдэх вэ?
A.$\dfrac12S$ B.$\dfrac14S$ C.$\dfrac16S$ D.$\dfrac18S$ E.$\dfrac13S$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:14.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Огтлогч хавтгай нь хажуу талсуудыг дундаж шугамаар нь огтолно.
Бодолт:Хажуу талсуудыг дундаж шугамаар нь хуваах тул талсын огтлогдсон хэсгийн талбай нь тухайн талсынхаа $\left(\dfrac12\right)^2=\dfrac14$ хэсэг байна. Хажуу талс бүрийн $\dfrac14$ хэсэг тул нийт хажуу гадаргуугийн $\dfrac14$ хэсэг байна.