Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Кубийн диагоналиудын хоорондох өнцөг
$ABCDA_1B_1C_1D_1$ кубийн $BD_1$ диагональ, талсын $AC$ диагональтай үүсгэх өнцгийг ол.
A.$45^\circ$ B.$60^\circ$ C.$90^\circ$ D.$120^\circ$ E.$150^\circ$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:48.15%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$BB_1D_1D$ тэгш өнцөгтийг агуулсан хавтгай $AC$ диагональтай ямар өнцөг үүсгэх вэ?
Бодолт:Квадратын диагоналиуд тул $AC\perp BD$ бөгөөд $BB_1$ нь $ABCD$ квадратын байгаа хавтгайд перпендикуляр тул $BB_1\perp AC$ байна. Иймд $AC$ нь $(BB_1D)$ хавтгайд перпендикуляр, $BD_1\in (BB_1D)$ тул $AC\perp BD_1$ буюу хоорондох өнцөг нь $90^\circ$ байна.

