Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №7846
30 дм радиустай тойрог багтаасан тэгш өнцөгт трапецийн хажуу тал $\dfrac{82}3$ м бол сууриудын урт аль нь вэ?
A.$\dfrac{10}3$ м, 40 м B.10 м, 30 м C.$\dfrac{10}3$ м, 30 м D.20 м, 40 м E.30 м, 40 м
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:40.17%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Тойрог багтаасан 4 өнцөгтийн чанар ашиглаад хариунаас бод.
Бодолт:30 дм=3 м.
$AD=2\cdot 3=6$ м. Тойрог багтаасан дөрвөн өнцөгтийн чанараар
$$AB+CD=6+\dfrac{82}{3}=33\dfrac{1}{3}\text{ м}$$
Энэ нь зөвхөн C хариултын хувьд биелэх тул зөв хариулт нь C юм.

Заавар:
Бодолт:30 дм=3 м.
$AD=2\cdot 3=6$. Тойрог багтаасан дөрвөн өнцөгтийн чанараар
$$AB+CD=6+\dfrac{82}{3}=33\dfrac{1}{3}\qquad(*)$$
$\triangle BB_1C$ тэгш өнцөгт гурвалжны хувьд Пифагорын теорем бичвэл
$$B_1C^2=BC^2-BB_1^2$$
буюу
$$(CD-AB)^2=\left(\dfrac{82}{3}\right)^2-6^2=\dfrac{82^2-18^2}{9}=\dfrac{6400}{9}$$
тул $$CD-AB=\dfrac{80}{3}\qquad(**)$$
$(*)$, $(**)$-г нэмбэл $2CD=\dfrac{100}{3}+\dfrac{80}{3}=60\Rightarrow CD=30$, $AB=33\dfrac13-30=\dfrac{10}{3}$ болно.

Сорилго
Хавтгайн геометр 2 2020-04-03 soril 10-р ангийн сургуулийн математикийн сорил 2020-04-06 2020-04-07 Сорил Хавтгайн геометр 2 тестийн хуулбар