Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Зөв олон өнцөгтийн оройн өнцгийн хэмжээ

Хоёр зөв олон өнцөгтийн талуудын тоо $2:3$, оройн өнцгүүдийнх нь хэмжээ $6:7$ харьцаатай байсан бол талуудын тоо нь хэд вэ?

A.4, 6   B.6, 9   C.8, 12   D.10, 15   E.10, 25  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:71.05%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Аль хариу өгөгдсөн нөхцлийг хангахыг шууд шалга. Гүдгэр $n$ өнцөгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр нь $(n-2)\cdot 180^\circ$ тул зөв $n$ өнцөгтийн оройн өнцөг нь $$\dfrac{(n-2)\cdot 180^\circ}{n}$$ байна.
Бодолт:6, 9 үед оройн өнцгүүд нь $\dfrac{4\cdot 180^\circ}{6}=120^\circ$, $\dfrac{7\cdot 180^\circ}{9}=140^\circ$ тул $120^\circ:140^\circ=6:7$ байна.

Сорилго

2016-11-08  ДӨРВӨН ӨНЦӨГТ  Олон өнцөгт  Олон өнцөгт тестийн хуулбар 

Түлхүүр үгс