Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Параллограммын талбай

Параллелограммын хагас периметр 15 см, диагоналиуд 9 см, 12 см бол талбай хэдэн см.кв вэ?

A.$48$   B.$50$   C.$52$   D.$54$   E.$56$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:54.76%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Параллелограммын диагоналиуд $e,f$; талууд нь $a,b$ бол $$e^2+f^2=2(a^2+b^2)$$ байдаг.

Гүдгэр 4 өнцөгтийн диагоналиуд нь $e,f$ ба хоорондох өнцөг нь $\varphi$ бол талбай нь $$S=\dfrac12ef\sin\varphi$$ байдаг.
Бодолт:$$\left\{\begin{array}{c}2a^2+2b^2=225\\ a+b=15 \end{array}\right.$$ тул $$2a^2+2(15-a)^2=225\Leftrightarrow 4a^2-60a+225=0\Rightarrow$$ $$a_{1,2}=\dfrac{60\pm\sqrt{60^2-4\cdot 4\cdot 225}}{2\cdot 4}=\dfrac{15}{2}$$ байна. Талууд тэнцүү ромбо байна. Ромбын диагоналиуд перпендикуляр тул $$S=\dfrac12 \cdot 9\cdot 12\cdot\sin 90^\circ=54$$ байна.

Сорилго

2016-05-09  000 Геометр  2020-11-19 сорил  ДӨРВӨН ӨНЦӨГТ 

Түлхүүр үгс