Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Медиануудын огтлолцол
Адил хажуут гурвалжны талбай $4.8$, хоёр медианы урт $3$ нэгж бол медиануудын огтлолцлоос суурийн харагдах өнцөг аль вэ?
A.$\arcsin\frac35$ B.$\arccos\frac35$ C.$75^\circ$ D.$60^\circ$ E.$\arccos\frac35$, $\pi-\arccos\frac35$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:15.79%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Гурвалжны оройг медиануудын огтлолцолтой холбоход тэнцүү талбайтай 3 гурвалжин үүснэ.

Түүнчлэн оройгоос медиануудын огтлолцол хүртэлх зай нь харгалзах медианыхаа $dfrac23$ болохыг ашиглаарай!

Түүнчлэн оройгоос медиануудын огтлолцол хүртэлх зай нь харгалзах медианыхаа $dfrac23$ болохыг ашиглаарай!
Бодолт:Хоёр медианы хоорондох өнцгийг $\theta$ гэвэл энэ хоёр медиан ба гурав дахь талаар үүсэх дүрсийн талбай нь
$$\dfrac12\cdot\left(\dfrac23\cdot 3\right)^2\cdot\sin\theta=\dfrac{4.8}{3}=1.6$$
тул
$$\sin\theta=\dfrac{1.6}{2}=0.8=\dfrac45$$
Эндээс үндсэн адилтгалаар
$$\cos\theta=\pm\sqrt{1-\left(\frac45\right)^2}=\pm\dfrac35$$
болох ба $\theta\in[0;\pi]$ тул $\theta=\arccos\dfrac35$, $\theta=\pi-\arccos\dfrac35$ гэсэн хоёр шийдтэй байна.
Нэмэлт: Үнэхээр бодлогын нөхцлийг хангах гурвалжин 2 байхыг харж чадвал зөв хариултыг шууд сонгож чадах билээ. Бодлогын нөхцлийг хангах гурвалжнуудыг байгуулж харвал цаашид энэ төрлийн бодлогыг зөв мэдэрч сурахад тустай юм.

Сорилго
2017-05-10 Талбай, Тойрог Гурвалжны талбай Гурвалжны медиан Гурвалжны талбай Геометр 2024-01-13 сургуулийн сорил