Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Адил хажуут гурвалжны медиан

27 см периметртэй адил хажуут гурвалжны нэг хажуу талын медиан периметрийг 1:2 харьцаатай хэсгүүдэд хуваасан бол талууд нь ямар ямар байх вэ?

A.10, 10, 7   B.15, 6, 6   C.11, 8, 8   D.12, 12, 3   E.13, 7, 7  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:46.43%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:
Бодолт:Периметрийг $1:2$ харьцаагаар хуваасан тул $k+2k=27\Rightarrow k=9$ буюу $9$, $18$ хэсгүүдэд хуваагдана. Иймд $$ \left\{\begin{array}{c} y+x=9\\ 2x+x=18 \end{array}\right.\lor \left\{\begin{array}{c} y+x=18\\ 2x+x=9 \end{array}\right. $$ Эхний системээс $x=6$, $y=3$ тул $12, 12, 3$ шийд гарч байна.

Хоёр дахь системээс $x=3$, $y=15$ тул $6, 6, 15$ болно. Гэвч энэ тоонууд нь гурвалжны тэнцэтгэл бишийг хангахгүй тул ийм гурвалжин оршин байхгүй.

Сорилго

2017-05-23  геометр  Гурвалжны медиан  Гурвалжны медиан 

Түлхүүр үгс