Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Тэгш өнцөгт гурвалжны биссектрис
Тэгш өнцөгт гурвалжны хурц өнцгийн биссектрис хөндий орших катетыг $m$, $n$ $(m>n)$ урттай хэсгүүдэд хуваасан бол гипотенузийн урт ямар байх вэ?
A.$n\sqrt{\dfrac{m-n}{m+n}}$ B.$m\sqrt{\dfrac{m-n}{m+n}}$ C.$n\sqrt{\dfrac{m+n}{m-n}}$ D.$\dfrac{m+n}{2}\sqrt{\dfrac{m+n}{m-n}}$ E.$m\sqrt{\dfrac{m+n}{m-n}}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:56.36%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Биссектрисийн чанараар:
$$\dfrac{c}{m}=\dfrac{a}{n}$$

Бодолт:$a=\dfrac{cn}{m}$ тул Пифагорын теоремоор
$$c^2=a^2+b^2=\left(\dfrac{cn}{m}\right)^2+(m+n)^2$$
тул
$$\dfrac{m^2-n^2}{m^2}\cdot c^2=(m+n)^2\Rightarrow c=m\sqrt{\dfrac{m+n}{m-n}}$$
Сорилго
2017-02-01 Дунд сургуулийн геометр Гурвалжны биссектрис Хавтгайн геометр Биссектрис Гурвалжныг бодох, зуны сургалт 07.1. Гурвалжныг бодох 2, зуны сургалт 2023