Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Гурвалжны өндөр ба талбай
$ABC$ гурвалжны $BC,AC$ талуудад буулгасан өндөр харгалзан $AH_1,BH_2$ бөгөөд $BC=16$, $CA=12$, $BH_2-AH_1=2$ бол эдгээр өндрийн урт хэд байх вэ?
A.3, 5 B.8, 10 C.6, 8 D.5, 7 E.7, 9
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:51.72%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$h_a=AH_1$, $h_b=BH_2$ гэвэл
$$S=\dfrac{ah_a}{2}=\dfrac{bh_b}{2}$$
ба $h_b-h_a=2$ байна.
Бодолт:$a=BC=16$, $b=CA=12$ тул
$$
\left\{
\begin{array}{c}
16h_a=12h_b\\
h_b-h_a=2
\end{array}
\right.
$$
болох тул $16h_a=12(2+h_a)\Rightarrow 4h_a=24\Rightarrow h_a=6$, $h_b=h_a+2=8$ болно.
Сорилго
2017-01-23 Гурвалжны өндөр Гурвалжныг бодох, зуны сургалт 07.1. Гурвалжныг бодох 2, зуны сургалт 2023