Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Гурвалжны өндрүүдийн урвуугийн нийлбэр
Гурвалжны гурван өндрийн урвуу хэмжигдэхүүний нийлбэр ямар байх вэ? $r$, $R$ нь харгалзан багтсан ба багтаасан тойргийн радиус
A. $\dfrac1r$
B. $\dfrac1R$
C. $\dfrac{R}{r^2}$
D. $\dfrac{r^2}{R}$
E. Аль нь ч биш
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 52.38%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $2S=ah_a=bh_b=ch_c$ ба $S=pr$ болохыг ашигла.
Бодолт: $2S=ah_a=bh_b=ch_c$ тул $h_a=\dfrac{2S}{a}$, $h_b=\dfrac{2S}{b}$, $h_c=\dfrac{2S}{c}$ буюу $\dfrac{1}{h_a}=\dfrac{a}{2S}$, $\dfrac{1}{h_b}=\dfrac{b}{2S}$, $\dfrac{1}{h_c}=\dfrac{c}{2S}$ байна.
Иймд
$$\dfrac{1}{h_a}+\dfrac{1}{h_b}+\dfrac{1}{h_c}=\dfrac{a+b+c}{2S}=\dfrac{a+b+c}{2pr}=\dfrac{1}{r}$$
байна.