Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Биссектрисийн чанар

Гурвалжны хоёр талын урт нь 12 ба 8 нэгж, тэдгээрийн хоорондох өнцгийн биссектрисийн сууриар гурав дахь талын хуваагдсан хоёр хэсгийн нэг нь 6 нэгж урт бол нөгөө хэсгийн урт хэд байж болох вэ?

A.$9$   B.$4$   C.$4, 6$   D.$4, 9$   E.$6$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:27.27%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Биссектриссийн чанар:

Гурвалжны өнцгийн биссектрис нь эсрэг орших талаа налсан талуудтай нь пропорционал хэсгүүдэд хуваадаг: $$\dfrac{AC}{AD}=\dfrac{BC}{BD}$$


Бодолт:$AC=12$, $BC=8$ ба биссектрисийн суурийг $D$ гэвэл $AD=6$ эсвэл $BD=6$ байх боломжтой.

$AD=6$ бол $$\dfrac{AC}{AD}=\dfrac{BC}{BD}\Leftrightarrow \dfrac{12}{6}=\dfrac{8}{BD}\Rightarrow BD=4$$

$BD=6$ бол $$\dfrac{AC}{AD}=\dfrac{BC}{BD}\Leftrightarrow \dfrac{12}{AD}=\dfrac{8}{6}\Rightarrow AD=9$$

Сорилго

hw-58-2016-05-19  Гурвалжны биссектрис  Хавтгайн геометр Биссектрис  Гурвалжны биссектрисс  Сорил-5  Гурвалжныг бодох, зуны сургалт  07.1. Гурвалжныг бодох 2, зуны сургалт 2023 

Түлхүүр үгс