Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Медиануудаар байгуулсан гурвалжин

Талууд нь $a,b,c$ урттай гурвалжны медиануудаар байгуулсан гурвалжны медиануудын урт аль вэ?

A.$\dfrac45a, \dfrac45b, \dfrac45c$   B.$\dfrac35a, \dfrac35b, \dfrac35c$   C.$\dfrac34a, \dfrac34b, \dfrac34c$   D.$\dfrac23a, \dfrac23b, \dfrac23c$   E.$\dfrac32a, \dfrac32b, \dfrac32c$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:20.59%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Бодлогын хариулт нь дурын гурвалжны хувьд биелэх тийм хариулт байна. Иймд зөв гурвалжны хувьд ч биелэх ёстой.
Бодолт:$a$ талтай зөв гурвалжны медианы урт нь $a\sin60^\circ=\dfrac{\sqrt3}{2}a$ байна. Харин $\dfrac{\sqrt3}{2}a$ талтай зөв гурвалжны медианы урт нь $\dfrac{\sqrt3}{2}\cdot \dfrac{\sqrt3}{2}a=\dfrac34a$ байна. Иймд зөвхөн C хариулт л зөв байх боломжтой.

Сорилго

2016-08-23  Геометр сэдвийн давтлага 2  Дунд сургуулийн геометр  Гурвалжны медиан  Геометр сэдвийн давтлага 2 тестийн хуулбар 

Түлхүүр үгс