Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Хадлангийн талбай
Хадланчид $\fbox{ab}$ га газрыг 7 өдөрт багтаан хадах төлөвлөгөөтэй байв. Агаар муудснаас болж тэд гурван өдөрт нь төлөвлөгөөнөөс 3 га-гаар бага, 3 өдөр нь 5 га-гаар илүү хадаж төлөвлөгөөгөө биелүүлэв.
ab =42
Бодлогын төрөл:Нөхөх
Амжилтын хувь:36.84%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Төлөвлөгөөнөөс зөрсөн ажлуудыг тооцоол.
Бодолт:Дутуу хадсан 3 өдөр нийт $3\cdot 3=9$ га дутуу хадсан ба илүү хадсан 3 өдөр нийт $3\cdot 5=15$ га илүү хадах тул зөрөө $15-9=6$ га нь үлдэх 1 хоногт хадах ёстой газар тул өдөр 6 га хадах ёстой байжээ. Иймд нийт $7\cdot6=42$ га хадах ёстой байжээ.