Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №7597

Усан онгоц нуурын усанд 9 км, голын урсгал дагуу 20 км явахдаа 1 цаг зарцуулав. Хэрэв голын урсгалын хурд 3 км/цаг бол онгоцны тогтмол усанд явах хурдыг ол.

A.25   B.26   C.27   D.28   E.29  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:37.94%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Усан онгоцны хурд $v$ гэвэл урсгал дагуу явах хурд нь $v+3$ байна.
Бодолт:$\dfrac{9}{v}+\dfrac{20}{v+3}=1$ тул $$9(v+3)+20v=v(v+3)$$ буюу $$v^2-26v-27=0$$ болно. Эндээс $v_1=27$, $v_2=-1$ гэж гарах ба $v>0$ байх ёстой тул $v=27$ нь шийд болно.

Сорилго

Сорилго 2019 №2А  Өгүүлбэртэй бодлого  ААС4 математик  ААС4 математик тестийн хуулбар 

Түлхүүр үгс