Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Галт тэрэгний хурд

Ачааны галт тэрэг 8 цаг явах замыг суудлын галт тэрэг 6 цаг явах ба тэдгээрийн хурдны зөрөө 15 км/цаг бол ачааны галт тэрэгний хурдыг ол.

A.$40$   B.$45$   C.$50$   D.$55$   E.$60$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:65.79%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$S=8v_1=6v_2$, $v_2-v_1=15$ бол $v_1$ хэдтэй тэнцүү вэ?
Бодолт:$$\left\{\begin{array}{c} 8v_1=6v_2\\ v_2-v_1=15\end{array}\right.\Rightarrow v_2=15+v_1\Rightarrow 8v_1=6(v_1+15)$$ тул $v_1=45$ км/цаг байна.

Сорилго

2017-01-11  Арифметик №1 

Түлхүүр үгс