Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №7567

Оёдолчин 5 өдөр оёх цамцны тоо, түүний шавийн 7 өдөр оёх цамцны тооноос 2-оор илүү ба тэд нийлээд нэг өдөр 10 цамц оёдог бол 44 цамцыг шавь дангаар хэдэн өдөр оёх вэ?

A.9   B.10   C.11   D.12   E.13  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:50.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Багш шавь хоёр хамтдаа $7$ өдөрт $70$ цамц оёно. Шавийн $7$ өдөр оёх цамцны тоо нь багшийн $5$ өдөр оёх цамцны тооноос $2$-оор цөөн тул багшийн $12$ өдөр оёх цамц нь $70$-аас $2$-оор олон юм.
Бодолт:Багш шавь хоёр хамтдаа $7$ өдөрт $70$ цамц оёно. Шавийн $7$ өдөр оёх цамцны тоо нь багшийн $5$ өдөр оёх цамцны тооноос $2$-оор цөөн тул багшийн $12$ өдөр оёх цамц нь $70$-аас $2$-оор олон юм. Иймд багшийн $12$ өдөрт оёх цамцны тоо $72$, нэг өдөрт оёх цамцны тоо $72\cdot 12=6$ юм. Иймд шавь нэг өдөрт $10-6=4$ цамц оёно. Иймд $44$ цамцыг $44\div 4=11$ өдөрт оёно.

Сорилго

2020-03 sar  2020-03-23  Шинэ эрин бэлтгэл №6  06-10  Өгүүлбэртэй бодлого  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс