Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Халуун ба хүйтэн усны крант нээх хугацаа

166 л багтаамжтай ванныг 22 минутад дүүргэхийн тулд 1 минутад 6.75 л ус оруулдаг хүйтэн усны крант нээж ажиллуулаад хааж, дараа нь 1 минутад 8.5 л ус оруулдаг халуун усны крант нээж ажиллуулжээ. Крант тус бүр хэчнээн минут нээлттэй байсан бэ?

A.12, 10   B.9, 13   C.8, 12   D.11, 11   E.8, 14  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:60.47%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Дан хүйтэн усны крант ашигласан бол 22 минутанд хэдэн литр ус оруулах байсан бэ?
Бодолт:Хэрвээ дан хүйтэн усны крант ашигласан бол $22\cdot 6.75=148.5$ литр ус орно. Зөрөө $166-148.5=17.5$ литр усыг нөхөхийн тулд халуун усны крантыг $$\dfrac{17.5}{8.5-6.75}=\dfrac{17.5}{1.75}=10$$ минут нээх шаардлагатай. Иймд хүйтэн усны крантыг $22-10=12$ минут нээжээ.

Сорилго

2016-10-03  өгүүлбэртэй бодлого  Тригонометр  2020-03 sar  математик105  2020-03-23  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс