Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Эхэлж авсан хүчлийн хэмжээ
54 л багтаамжтай саваар дүүрэн хүчил байв. Хэсэг хүчил авч оронд нь усаар дүүргээд дахин мөн хэмжээний хольц авахад үлдсэн хольцонд 24 л цэвэр хүчил байв. Эхний удаа авсан хүчлийн хэмжээг ол.
A.15 л B.16 л C.17 л D.18 л E.19 л
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:42.11%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Эхний удаа авсан хүчлийн хэмжээг $x$ гэвэл. Үлдэх хүчлийн хэмжээ нь $54-x$ болох ба ус нэмж хийхэд концентраци нь $\dfrac{54-x}{54}\cdot 100\%$ байна.
Бодолт:$\dfrac{54-x}{54}\cdot 100\%$ концентрацитай $x$ литр хольцод байх хүчлийн хэмжээ нь $\dfrac{54-x}{54}\cdot x$ үлдэх хүчлийн хэмжээ нь $$54-x-\dfrac{54-x}{54}\cdot x=24$$
байна. Тэгшитгэлийш бодвол $x=18$, $x=90$ гэсэн шийдүүд гарах ба $0< x<54$ тул $x=18$ буюу эхний удаад 18 л хүчил авчээ.
Сорилго
2016-05-02 Өмнөговь аймгийн 9 жилийн сургуулийн багш нарын сургалтанд бодох бодлогууд 2 математик106 СОРИЛ-7 Өгүүлбэртэй бодлого Хольцын бодлого Хольцын бодлого тестийн хуулбар Хольцын бодлого тестийн хуулбар