Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Хамгийн цөөн сурагчийн тоо
Шалгалтаа хангалтгүй өгсөн оюутнууд $2.9\%-3.1\%$ байсан бол хамгийн цөөндөө хэдэн оюутан шалгалт өгсөн бэ?
A.31 B.32 C.33 D.34 E.35
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:44.74%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Сурагчдын тоог $n$ гэвэл шалгалтаа хангалттай өгөөгүй сурагчдын тоо нь $$\dfrac{2.9n}{100}< k<\dfrac{3.1n}{100}$$
байна.
Бодолт:$k$ нь бүхэл тоо байх $n$ тоонуудаас хамгийн багыг нь олох ёстой.
$\dfrac{2.9\cdot 31}{100}=0.899$, $\dfrac{3.1\cdot 31}{100}=0.961$ тул $n=31$ хариулт болж чадахгүй. Учир нь $0.899< k<0.961$ байх $k$ бүхэл тоо оршин байхгүй. Үүнтэй адилаар $n=32$ нь хариулт болж чадахгүй. $n=33$ үед $\dfrac{2.9\cdot 33}{100}=0.957$, $\dfrac{3.1\cdot 33}{100}=1.023$ тул $k=1$ байх боломжтой. Иймд бидний хайж буй хамгийн бага тоо $n=33$ болов.