Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №7526

Жуулчид 3 өдөр дугуйгаар аялахдаа эхний өдөр бүх замын $\dfrac{1}{3}$-ээс 2 км дутуу, дараагийн өдөр үлдсэний хагасаас 3 км бага, сүүлийн өдөр үлдэгдлийн $\dfrac{8}{9}$ дээр 6 км явж дуусгажээ. Нийт замыг ол.

A.120 км   B.130 км   C.140 км   D.150 км   E.160 км  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:52.14%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Энэ төрлийн бодлогыг сүүлийн өдөр явсан замаас нь хөөж урагшлуулж бодно.
Бодолт:Сүүлийн өдрийн $1-\dfrac89=\dfrac19$ хэсэг нь 6 км тул сүүлийн өдөр $6\cdot 9=54$ км зам явсан. Энэ нь 2 дахь өдөр эхлэхэд үлдсэн замын хагасаас 3 км илүү байна. Иймд 2 дахь өдөр эхлэхэд $(54-3)\cdot 2=102$ км үлдсэн байжээ. Энэ нь нийт замын $\dfrac{2}{3}$-оос 2 км илүү тул нийт замын $\dfrac{2}{3}$ нь $102-2=100$ км. Иймд нийт зам нь $100\cdot\dfrac32=150$ км байжээ.

Сорилго

Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2  Өгүүлбэртэй бодлого  Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 тестийн хуулбар 

Түлхүүр үгс