Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Давхцлыг хасах арга
IQ-ын тэмцээнд оролцсон сурагчдын $55\%$ нь латерал сэтгэлгээний бодлого, $74\%$ нь визуал сэтгэлгээний бодлого бодсон бол хамгийн цөөндөө хэдэн хувь нь хоёуланг бодсон бэ?
A.$26\%$ B.$27\%$ C.$28\%$ D.$29\%$ E.$30\%$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:30.77%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$A$ латерал сэтгэлгээний бодлогыг бодсон сурагчдын тоо, $B$ нь визуал сэтгэлгээний бодлого бодсон сурагчдын олонлог байг. Тэгвэл $|A|=55\%$, $|B|=74\%$ ба $$|AB|=|A|+|B|-|A\cup B|$$ байна.
Бодолт:$|A\cup B|\le 100\%$ байна. Иймд $$|AB|=|A|+|B|-|A\cup B|\ge 55\%+74\%-100\%=29\%$$ байна. Тэнцэл нь $55\%-29\%=26\%$ нь зөвхөн латерал сэтгэлгээний бодлого, $74\%-29\%=45\%$ нь зөвхөн визуал сэтгэлгээний бодлого бодсон үед биелэх боломжтой юм. Иймд зөв хариулт нь D байна.