Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Номын хуудасны тоо

Номын хуудас дугаарлахад 756 цифр ашиглагджээ. Ном хэдэн хуудастай вэ?

A.287   B.288   C.289   D.290   E.300  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:55.78%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:9 хуудастай номыг дугаарлахад 9 цифр, 99 хуудастай номыг дугаарлахад $9+2\cdot 90=189$ цифр, 999 хуудастай номыг дугаарлахад $9+2\cdot 90+3\cdot 900=2889$ цифр хэрэгтэй.
Бодолт:Заавраас харахад номын хуудасны тоо нь 3 оронтой тоо байх нь харагдаж байна. Түүнчлэн номын эхний 99 хуудсыг дугаарлахад 189 цифр шаардлагатай ба $100,101,\dots,n$ хуудсыг дугаарлахад $3(n-99)$ цифр шаардлагатай. Иймд $$189+3(n-99)=756\Rightarrow n=\dfrac{756-189+3\cdot 99}{3}=288$$ байна.

Сорилго

2016-08-16  Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2  Арифметик №1  2020 оны 2 сарын 27 Хувилбар 4  2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар  2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар  2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар  2020.03.12  математик108  Тест 12 в 03.23  Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 тестийн хуулбар  7-р анги, Сорил 

Түлхүүр үгс