Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №7492

Нэгэн сургуулийн сурагчдын $\dfrac1{10}$ нь онц, $\dfrac5{26}$ нь сайн, $\dfrac35$ нь дунд дүнтэй шалгагджээ. Хамгийн цөөндөө хэдэн сурагч хангалтгүй үнэлгээ авсан вэ?

A.15   B.25   C.24   D.14   E.18  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:40.43%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Сурагчдын тоо нь $10$, $26$, $5$-д зэрэг хуваагддаг байх ёстой.
Бодолт:$\text{ХБЕХ}(10,26,5)=130$ тул нийт сурагчдын тоо 130-д хуваагддаг байх ёстой. Иймд $130k$ сурагч байсан гэе. Тэгвэл $130k\cdot\dfrac{1}{10}=13k$ нь онц, $130k\cdot\dfrac{5}{26}=25k$ нь сайн, $130k\cdot\dfrac35=78k$ нь дунд сурсан байна. Иймд хангалтгүй сурсан $$130k-13k-25k-78k=14k$$ сурагч байна. Бид боломжит хамгийн цөөнийг нь сонирхож буй тул $k=1$ үед $14$ сурагч хангалтгүй дүн авна.

Сорилго

Алгебр сэдвийн давтлага 2  Тест 12 в 03.23  бие даалт 8  Алгебр сэдвийн давтлага 2 тестийн хуулбар 

Түлхүүр үгс