Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Процент

Хоёр тооны нэгийг $50\%$ ихэсгэж, нөгөөг $x\%$ ихэсгэхэд үржвэр нь $80\%$ ихсэв. $x$-ийн утгыг ол.

A.$15\%$   B.$30\%$   C.$40\%$   D.$18\%$   E.$20\%$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:60.38%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$a$ тоог $x\%$ ихэсгэвэл $a+\dfrac{x\%}{100\%}a=a\left(1+\dfrac{x}{100}\right)$ болно.
Бодолт:Тоонуудыг $m$, $n$ $$m\left(1+\dfrac{50}{100}\right)\cdot n\left(1+\dfrac{x}{100}\right)=mn\left(1+\dfrac{80}{100}\right)$$ байна. Иймд $$\left(1+\dfrac{50}{100}\right)\cdot \left(1+\dfrac{x}{100}\right)=\left(1+\dfrac{80}{100}\right)$$ тул $1.5(100+x)=1.8\cdot 100\Rightarrow x=\dfrac{180}{1.5}-100=20$ байна.

Сорилго

2017-08-23  математик110  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс