Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Дэд олонлогийн тоо

$A$ нь 32, $B$ нь 64, $A\cup B$ нь 256 ширхэг дэд олонлогтой бол $A$ олонлог $\fbox{a}$ ширхэг, $A\cup B$ олонлог $\fbox{b}$ ширхэг, $A\cap B$ олонлог $\fbox{c}$ ширхэг элементтэй байна.

a = 5
b = 8
c = 3

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 30.36%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $n$ элементтэй олонлогийн дэд олонлогийн тоо $2^n$ ба $$|A\cap B|=|A|+|B|-|A\cup B|$$ болохыг ашигла.
Бодолт: $32=2^5\Rightarrow |A|=5$, $64=2^6\Rightarrow |B|=6$, $256=2^8\Rightarrow |A\cup B|=8$ байна. Түүнчлэн $$|A\cap B|=5+6-8=3$$

Сорилго

2016-08-27  Комбинаторик  000 Комбинаторик  2020-05-06  комбинаторик 2  Нийлбэрийн зарчим  Нийлбэрийн зарчим 

Түлхүүр үгс