Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Хамааралгүй үзэгдлүүд
Шагай орхиход мориор тусах магадлал $0.1$. $2$ шагай ба $2$ шоог нэгэн зэрэг орхиход ядаж нэг морь ба ядаж нэг 6 нүд тусах магадлалыг ол.
A.$\dfrac{203}{3600}$ B.$\dfrac{207}{3600}$ C.$\dfrac{209}{3600}$ D.$\dfrac{211}{3600}$ E.$\dfrac{217}{3600}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:76.09%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Ядаж нэг морь буух, ядаж нэг 6 нүд тусах үзэгдлүүд нь хамааралгүй үзэгдлүүд тул нэгэн зэрэг явагдах үзэгдлийн магадлал нь тэдгээрийн үржвэр байна.
Бодолт:2 шагай орхиход морь буухгүй байх үзэгдлийн магадлал нь $(1-0.1)^2=\dfrac{81}{100}$ тул ядаж нэг морь буух нь $1-\dfrac{81}{100}=\dfrac{19}{100}$, 2 шоо орхиход 6 тусахгүй байх үзэгдлийн магадлал нь $\dfrac{5^2}{6^2}=\dfrac{25}{36}$ тул 6 тусах үзэгдлийн магадлал нь $1-\dfrac{25}{36}=\dfrac{11}{36}$ байна. Иймд $2$ шагай ба $2$ шоог нэгэн зэрэг орхиход ядаж нэг морь ба ядаж нэг 6 нүд тусах магадлал
$$\dfrac{19}{100}\cdot\dfrac{11}{36}=\dfrac{209}{3600}$$
байна.