Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Нийлбэрийн магадлал
Хоёр тамирчин нэг буудалтаар бай онох магадлал харгалзан $0.5$ ба $0.6$ бол тус бүр байг 2 удаа буудахад ядаж нэг нь байг 2 удаа онох магадлалыг ол.
A.$0.376$ B.$0.52$ C.$0.47$ D.$0.584$ E.$0.2$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:42.39%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$A$ ба $B$ нь харгалзан I ба II тамирчин байг 2 удаа онох үзэгдэлүүд байг. Тэгвэл бидний олох үзэгдлийн магадлал нь
$$P(A+B)=P(A)+P(B)-P(AB)$$
байна.
Бодолт:$P(A)=0.5^2=0.25$, $P(B)=0.6^2=0.36$ ба $A$, $B$ нь үл хамаарах үзэгдлүүд тул $$P(AB)=P(A)\cdot P(B)=0.25\cdot 0.36=0.09$$
байна. Иймд
$$P(A+B)=P(A)+P(B)-P(AB)=0.25+0.36-0.09=0.52$$
байна.
Сорилго
2017-03-23 Сорилго 2019 №3А 12-1 Магадлал сорил тест12 цахим Магадлал МАГАДЛАЛ Магадлал Давтлага 2022.04.11