Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №7419

Ангийн 20 сурагчийн 10 нь математикийн, 8 нь англи хэлний, 5-нь математик ба англи хэлний дугуйланд, үлдсэн нь аль ч дугуйланд явдаггүй бол санамсаргүйгээр сонгосон нэг сурагч ямар нэг дугуйланд явдаггүй байх магадлалыг ол.

A.$\dfrac{13}{20}$   B.$\dfrac{9}{10}$   C.$\dfrac{3}{4}$   D.$\dfrac{7}{20}$   E.$\dfrac{1}{3}$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:59.76%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$M$ нь математикийн дугуйланд сурдаг сурагчдын олонлог, $A$ нь англи хэлний дугуйланд явдаг сурагчдын олонлог бол $$|M\cup A|=|M|+|A|-|M\cap A|$$ Ямар нэг дугуйланд явдаггүй сурагчдын олонлог нь $|\overline{M\cup A}|$ байна.
Бодолт:$$|M\cup A|=|M|+|A|-|M\cap A|=10+8-5=13$$ тул $|\overline{M\cup A}|=20-13=7$ байна. Иймд санамсаргүйгээр сонгосон нэг сурагч ямар нэг дугуйланд явдаггүй байх магадлал $\dfrac{7}{20}$.

Сорилго

Магадлал, Статистик 1  000 Магадлал  жилийн эцсийн шалгалт  hhh  Магадлал  Магадлал, Статистик 1 тестийн хуулбар  13.1. Магадлал, Статистик  Сорил 

Түлхүүр үгс