Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Морь буутал хаях үзэгдлийн магадлал

Шагай орхиход морь тусах магадал $0.1$. Нэг шагайг морь тустал нь орхиход 3-аас олонгүй орхилтонд морь тусах магадлалыг ол.

A.$0.271$   B.$0.15$   C.$0.9$   D.$0.4987$   E.$0.5$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:58.21%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Шагайг нэг удаа орхиход морь гарах бол $x$, эсрэг тохиолдолд $\overline{x}$ гэвэл бидний олох үзэгдүүд нь $x$, $\overline{x}x$, $\overline{x}\,\overline{x}x$ байна.
Бодолт:$P(x)=0.1$, $P(\overline{x}x)=0.9\cdot 0.1=0.09$, $P(\overline{x}\,\overline{x}x)=0.9^2\cdot 0.1=0.081$ тул бидний олох үзэгдлийн магадлал нь $$P(x+\overline{x}x+\overline{x}\,\overline{x}x)=0.1+0.09+0.081=0.271$$ байна.

Сорилго

2016-04-03  Даалгавар №1  Магадлал 

Түлхүүр үгс