Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №7412
Автобусны буудал дээр тодорхой чиглэлийн автобусыг 5-аас ихгүй минут хүлээх магадлал $0.82$ бол 4 удаа автобусанд суухад ядаж нэгд нь 5-аас илүү минут хүлээх магадлалыг ол.
A.$0.98$ B.$0.21$ C.$0.55$ D.$0.81$ E.$0.33$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:12.90%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Эсрэг үзэгдлийн магадлалыг ол.
Бодолт:Эсрэг үзэгдэл нь 4 удаа 5-аас ихгүй минут хүлээх байна. Хүлээлт бүрийг үл хамаарах гэж үзвэл энэ үзэгдлийн магадлал нь $0.82^4\approx 0.45$ юм. Иймд 4 удаа автобусанд суухад ядаж нэгд нь 5-аас илүү минут хүлээх магадлал нь $1-0.45=0.55$ байна.