Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №7411
Хүү төрөх магадлал $p=0.51$ бол 4 хүүхэдтэй өрх 2-оос цөөнгүй хөвгүүдтэй байх магадлалыг ол.
A.$0.21$ B.$0.817$ C.$0.53$ D.$0.721$ E.$0.702$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:7.69%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$p$ магадлалтайгаар илрэх үзэгдэл $n$ удаагийн туршилтаар яг $k$ удаа илрэх магадлал нь
$$C_n^k p^k(1-p)^{n-k}$$
байдаг. Үүнийг Бернулийн томьёо гэж нэрлэдэг.
Бодолт:$n=4$ ба $k=2,3,4$ байх тохиолдлуудыг авч үзвэл
$$C_4^2\cdot 0.51^2\cdot 0.49^2+C_4^3\cdot 0.51^3\cdot 0.49^1+C_4^4\cdot 0.51^4\cdot 0.49^0\approx 0.702$$