Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Геометр магадлал
Фронтын шугаман дээр өөр хоорондоо 5 м зайтайгаар мина булсан. 3 м өргөнтэй танк фронтын шугамыг дэлбэрэлгүйгээр нэвтрэх магадлалыг ол.
A.$\dfrac{1}{3}$ B.$\dfrac{2}{5}$ C.$\dfrac{3}{5}$ D.$\dfrac{5}{8}$ E.$\dfrac{1}{2}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:49.30%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$A(x)$, $B(x+5)$ цэгүүдийн хоорондуур танк гарсан бөгөөд танкны төв цэгийн координат $t$ гээд геометр магадлал ашиглаж бод.
Бодолт:$A(x)$, $B(x+5)$ цэгүүдийн хоорондуур танк гарсан бөгөөд танкны төв цэг $T(t)$ гэвэл $AB=5$ ба танк дэлбэрэлгүйгээр фронтын шугам нэвтрэх хэсэг нь $T$ цэг $C(x+1.5)$ ба $D(x+3.5)$ цэгүүдийн хооронд орших юм. Ийм бидний олох магадлал нь $\dfrac{|CD|}{|AB|}=\dfrac25$ байна.
Сорилго
2017-02-01 Магадлал, статистикийн нэмэлт 2 ЭЕШ сорил-6 МАГАДЛАЛ Магадлал, статистикийн нэмэлт 2 тестийн хуулбар