Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Геометр магадлал
$a$ талтай квадрат нүдтэй тор уруу $r$ радиустай $(2r< a)$ бөмбөг шидэхэд торыг цохилгүйгээр нэвтрэх магадлалыг ол.
A.$\dfrac{a-2r}{a}$ B.$\dfrac{(a-2r)^2}{a^2}$ C.$\dfrac{r}{a}$ D.$\dfrac{\pi r^2}{a^2}$ E.$\dfrac{4r^2}{a^2}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:23.64%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Бөмбөг өгөгдсөн квадратын дундуур нэвтрэх үед төв нь хаана байвал квадратын талыг цохихгүй вэ?
Бодолт:
Зургаас харахад цэнхэр квадрат дотор тойргийн төв байх үед уг тойрог квадратын талыг огтлохгүй байна. Иймд бидний олох магадлал нь цэнхэр квадратын талбайг, том квадратын талбайд харьцуулсан харьцаа буюу $\dfrac{(a-2r)^2}{a^2}$ байна.

Сорилго
2017-03-17 Магадлал, Статистик 3 Магадлал, статистикийн нэмэлт 2 Магадлал, статистикийн нэмэлт 2 тестийн хуулбар Magadlal 12