Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Яг хоёр дээд зэрэглэлийн баг
Гар бөмбөгийн тэмцээнд оролцож байгаа 18 баг дотор 5 нь дээд зэрэглэлийн баг байсан. Багуудыг 9 багаас бүрдсэн 2 бүс болгон хуваахад нэг бүсд нь дээд зэрэглэлийн 2 баг орсон байх магадлалыг ол.
A.$\dfrac{2C_5^2C_{12}^7}{C_{18}^9}$ B.$\dfrac{C_5^2C_{12}^7}{C_{18}^9}$ C.$\dfrac{C_5^1C_{12}^1}{C_{18}^2}$ D.$\dfrac{C_5^3C_{12}^6}{C_{18}^9}$ E.$\dfrac{2C_{5}^3\cdot C_{13}^7}{C_{18}^9}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:39.06%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:I хэсэгт 2 юмуу 3 дээд зэрэглэлийн баг орсон байх хэдэн боломж байгаа вэ?
Бодолт:I хэсгийг нийт $C_{18}^9$ янзаар сонгож болно. Үүнээс $C_{5}^2\cdot C_{13}^7$-д нь яг 2 дээд зэрэглэлийн баг орсон байна. Мөн I хэсэгт яг 3 дээд зэрэглэлийн баг орсон бол II хэсэгт яг 2 дээд зэрэглэлийн баг орно. Энэ нь мөн $C_{5}^3\cdot C_{13}^6=C_5^2\cdot C_{13}^7$ боломжтой тул нийт $2C_5^2\cdot C_{13}^7$ боломж байна. Иймд
магадлал нь
$$\dfrac{2C_{5}^3\cdot C_{13}^7}{C_{18}^9}$$
Сорилго
2017-05-02 hw-81-2017-05-25 Магадлал, Статистик 3 Сонгодог магадлал Магадлал статистик 1 Магадлал статистик 1