Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
2 гологдол байх магадлал
$4$ нь гологдол байх $18$ бүтээгдэхүүнээс таамгаар $4$-ийг сонгон авахад $2$ нь гологдол бүтээгдэхүүн байх магадлал аль вэ?
A.$\dfrac{C_4^2C_{14}^2}{C_{18}^4}$ B.$\dfrac{28}{C_{18}^4}$ C.$\dfrac{C_{14}^2}{C_{18}^4}$ D.$\dfrac{C_4^2}{C_{18}^4}$ E.$\dfrac{2C_4^2C_{14}^2}{C_{18}^4}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:56.79%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:2 гологдол, 2 стандарт бүтээгдхүүнийг хэчнээн янзаар сонгож болох вэ?
Бодолт:2 гологдол бүтээгдэхүүнийг $C_4^2$, 2 стандарт бүтээгдэхүүнийг $C_{14}^2$ янзаар сонгох тул 2 нь гологдол байх 4 бүтээгдэхүүнийг $C_4^2C_{14}^2$ янзаар сонгоно. 4 бүтээгдэхүүнийг нийт $C_{18}^4$ янзаар сонгож болно. Бүх боломж ижил боломжтой гэж үзээд магадлал тооцвол $\dfrac{C_4^2C_{14}^2}{C_{18}^4}$ байна.
Сорилго
2017-02-13 Магадлал, Статистик 2 СОРИЛ-2 ЭЕШ сорил-6 Сонгодог магадлал МАГАДЛАЛ Магадлал статистик 1 Магадлал статистик 1 Магадлал, Статистик 2 тестийн хуулбар магадлал