Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Эгэл үзэгдлийн тоо

Хоёр шоог зэрэг хаяхад туссан нүднүүдийн нийлбэр 8 байх эгэл үзэгдлийн тоо хэд вэ?

A. 9   B. 8   C. 7   D. 6   E. 5  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 43.88%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Нэг ба хоёрдугаар шооны тусах нүднүүдийг $a$ ба $b$ гэвэл энэ эгэл үзэгдэлд $(a,b)$ хосыг харилцан нэг утгатайгаар харгалзуулж болно. $a+b=8$ байх хосуудыг жагсааж бич.
Бодолт: $a+b=8$ байх $(a,b)$ хосууд нь $(2,6)$, $(3,5)$, $(4,4)$, $(5,3)$, $(6,2)$ тул нийт 5 эгэл үзэгдэл байна.

Сорилго

2017-01-09  Магадлал, Статистик 3  ЭЕШ-ийн сорилго B-хувилбар  ЭЕШ-ийн сорилго тестийн хуулбар  Сорилго 2019 №2А  Тест 12 в 03.12  математик115  2020 комбинаторик  КОМБИНАТОРИК  Комбинаторикийн элдэв бодлогууд  7-р ангийн агуулга  Комбинаторик-oношлох сорил 

Түлхүүр үгс