Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хэсэглэл, үржвэрийн дүрэм

$A=\{a_1,a_2,...,a_n\}, B=\{b_1,b_2,...,b_k\},$ $C=\{c_1,c_2,...,c_s\}$ олонлогуудын $A$ олонлогоос 1 элемент, $B$ олонлогоос 2 элемент, $C$-ээс 3 элемент оролцсон цуглуулга хийх боломжийн тоог ол.

A. $nA_k^2A_s^3$   B. $nC_k^2C_s^3$   C. $nk^2s^3$   D. $C_n^2C_s^3$   E. $C_{n+k+s}^6$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 73.08%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $A$ олонлогоос нэг элементийг $C_n^1$, $B$ олонлогоос хоёр элементийг $C_k^2$, $C$ олонлогоос $C_s^3$ янзаар сонгож болно.
Бодолт: Үржвэрийн дүрмээр бидний олох тоо $$C_n^1C_k^2C_s^3=nC_k^2C_s^3$$ байна.

Сорилго

2017-02-06  Комбинаторик  комбинаторик. Хэсэглэл Сэлгэмэл Гүйлгэмэл  Хэсэглэл  Үржвэрийн зарчим 

Түлхүүр үгс