Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Цифрүүд нь буурах 10-д хуваагдах 5 оронтой тоонууд

Дараагийн цифр нь өмнөхөөсөө бага бөгөөд 10-д хуваагдах 5 оронтой тоо хэд вэ?

A. $C_{10}^5$   B. $2C_9^4$   C. $C_9^4$   D. $\frac12C_{10}^5$   E. $9000$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 56.60%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Ялгаатай 5 ширхэг тоо бүрийг яг нэг аргаар буурах эрэмбээр байрлуулж болно.

Аравт хуваагдах тоо нь 0 цифрээр төгсөнө.

Жишээ нь $2,5,9,1,7$ тоонуудыг буурах эрэмбээр байрлуулбал $9,7,5,2,1$ тул $2,5,9,1,7$ цифрүүдээр бичигдэх дараагийн цифр нь өмнөхөөсөө бага тоо нь $97521$ байна.
Бодолт: 10-д хуваагдах тул 0 цифр заавал орох ёстой. Цифрүүд нь буурах эрэмбээр байрлах ёстой тул цифр давтагдахгүй. Үлдэх 4 цифрийг $C_9^4$ янзаар сонгох ба эдгээр цифрүүдийг 0-тэй нийлүүлээд цор ганц аргаар буурах эрэмбээр байрлуулж болно. Мэдээд 0 цифр хамгийн сүүлийн байранд байрлах тул 10-д хуваагдах тоонууд байна. Иймд зөв хариулт нь $C_9^4$.

Сорилго

2016-04-26  hw-58-2016-06-02  combinatorics  Комбинаторик 1  математик102  Хэсэглэл  Комбинаторик  комбинаторик. Хэсэглэл Сэлгэмэл Гүйлгэмэл  Хэсэглэл  Комбинаторик 1 тестийн хуулбар  Хэсэглэл  ЭЕШ 2022 Сорилго 2 Б  Сорилго-2 Б хувилбар 

Түлхүүр үгс