Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хоёр машины хоорондох хамгийн бага зай

$A$, $B$-ээс нэгэн зэрэг зурагт заасан чиглэлийн дагуу 2 машин хөдөлжээ. $A$-аас хөдөлсөн машины хурд 36 км/цаг, $B$-ээс хөдөлсөн машины хурд 12 км/цаг бөгөөд $A$, $B$-ийн хоорондох зай 130 км бол хэдэн цагийн дараа 2 машины хоорондох зай хамгийн бага байх вэ?

A. $\dfrac{11}4$   B. $\dfrac{12}4$   C. $\dfrac{13}4$   D. $\dfrac34$   E. $\dfrac94$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 60.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Координатын хавтгай оруулж хоёр цэгийн хоорондох зайн томьёо ашигла.
Бодолт: $B=(0,130)$, $A=(0,0)$ гэвэл $t$ цагийн дараа машинуудын координатууд нь $(0,130-36t)$ ба $(12t,0)$ байна. Эдгээрийн хоорондох зайн квадрат нь $$S^2(t)=(12t-0)^2+(0-130+36t)^2\Rightarrow$$ $$=1440t^2-9360t+16900$$ нь $2\cdot 1440t-9360=0$ буюу $t=\dfrac{9360}{2880}=\dfrac{13}{4}$ үед хамгийн бага утгаа авах тул $\dfrac{13}{4}$ цагийн дараа хоёр машины хоорондох зай хамгийн бага байжээ.

Сорилго

hw-55-2016-05-02  2016-05-16  ШАЛГАЛТ  Уламжлал  Уламжлалын хэрэглээ А  уламжлал  Сант 12 анги тест А  Сант 12 анги тест B  AAC6 mathematik  ASK Y free test 

Түлхүүр үгс