Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

3-т хуваагдах тоонууд

1-ээс 100-гийн хооронд орших

  1. 3-т хуваагдах тоо $\fbox{ab}$ ширхэг байна.
  2. 3-т хуваагдах тоонуудын нийлбэр $\fbox{cdef}$ байна.
  3. 3-т үл хуваагдах тоонуудын нийлбэр $\fbox{ghij}$ байна.

ab = 33
cdef = 1683
ghij = 3367

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 63.59%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
  1. $3,6,\dots,99=3n$ байна.
  2. $S_n=\dfrac{(a_1+a_n)}{2}\cdot n$
  3. Нийт тоонуудын нийлбэрээс 3-т хуваагдах тоонуудын нийлбэрийг хасахад 3-т хуваагдахгүй тоонуудын нийлбэр гарна.
Бодолт:
  1. $3,6,\dots,99=3n$ тул $n=33$ ширхэг 3-т хуваагдах тоо байна.
  2. $S_{33}=\dfrac{(3+99)}{2}\cdot 33=1683$.
  3. $1+2+\dots+100-1683=\dfrac{1+100}{2}\cdot 100-1683=3367$.

Сорилго

2017-01-27  2020-06-08 сорил  ЭЕШ-ын бэлтгэл  ЭЕШ-ын бэлтгэл тестийн хуулбар  5 сарын 4 сорил  9-р анги "Прогресс"  ЕБ-ын Зайд сургууль Математик 11-р анги 2022-2023 оны хичээлийн жил 2-р груп  daraala ba progress  7-р ангийн агуулга  Арифметик прогресс 

Түлхүүр үгс