Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Дарааллын ерөнхий гишүүн

$$\dfrac{1}{a_1}+\dfrac{1}{a_2}+\cdots+\dfrac{1}{a_n}=\dfrac{5n}{n+1}, n=1,2,3\dots$$ бол $a_{30}=\fbox{abc}$ байна.

abc = 186

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 23.08%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $n=30$, $n=29$ байх үеийн ялгаврыг авч үз.
Бодолт: $$\dfrac{1}{a_1}+\dfrac{1}{a_2}+\cdots+\dfrac{1}{a_{30}}=\dfrac{5\cdot 30}{30+1}$$ $$\dfrac{1}{a_1}+\dfrac{1}{a_2}+\cdots+\dfrac{1}{a_{29}}=\dfrac{5\cdot 29}{29+1}$$ ба ялгавар нь $$\dfrac{1}{a_{30}}=\dfrac{150}{31}-\dfrac{145}{30}=\dfrac{150\cdot30-145\cdot31}{30\cdot31}=\dfrac{5}{30\cdot 31}=\dfrac{1}{186}$$ тул $a_{30}=186$ байна.

Сорилго

2017-05-08  Нийлбэрийн тэмдэглэгээ  daraala ba progress 

Түлхүүр үгс