Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №6804

$\sin^22x=\sin 3x+\sin x$ тэгшитгэлийн хамгийн бага эерэг шийд, хамгийн их сөрөг шийдийн үржвэрийг ол.

A. $-\dfrac{\pi^2}{6}$   B. $-\dfrac{2\pi^2}{3}$   C. $-\dfrac{\pi^2}{4}$   D. $-\dfrac{3\pi^2}{4}$   E. $-\dfrac{3\pi^2}{8}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 26.42%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $$\sin\alpha+\sin\beta=2\sin\dfrac{\alpha+\beta}{2}\cos\dfrac{\alpha-\beta}{2}$$
Бодолт: $$\sin^22x=\sin 3x+\sin x=2\sin2x\cos x$$ ба $\sin 2x=2\sin x\cos x$ тул $$\sin 2x\cdot(\sin2x-2\cos x)=2\sin2x\cdot\cos x\cdot(\sin x-1)=0$$ буюу $$\left[\begin{array}{c} \sin2x=0\\ \cos x=0\\ \sin x=1 \end{array}\right.\Leftrightarrow \left[\begin{array}{c} x=\dfrac{\pi k}{2}\\ x=\dfrac{\pi}{2}+\pi k\\ x=\dfrac{\pi}{2}+2\pi k \end{array}\right.\Leftrightarrow x=\dfrac{\pi k}{2} $$ Иймд хамгийн бага эерэг шийд нь $k=1$ үед $\dfrac{\pi}{2}$, хамгийн их сөрөг шийд нь $k=-1$ үед $-\dfrac{\pi}{2}$ ба үржвэр нь $-\dfrac{\pi^2}{4}$ байна.

Сорилго

Тригонометр тэгшитгэл  Илтгэгч, логарифм ба тригонометр тэгшитгэл, тэнцэтгэл биш 3  Тригонометрийн тэгшитгэл. Үржигдэхүүн болгон задлах арга  Тригонометрийн тэгшитгэл Нийлбэрийг үржвэрт хувиргах томъёо хэрэглэх  тригонометр тэгшитгэл 1 

Түлхүүр үгс