Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №6744
$f(x)=\dfrac{\log_3x}{\arccos\big(\frac{x-3}{4}\big)}$ функцийн тодорхойлогдох мужийг ол.
A. $0 < x \leq 7$
B. $1 < x <2$
C. $1 < x < 7$
D. $0 < x <1$
E. $0 < x <7$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 27.27%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Логарифм болон арккосинус функцийн тодорхойлолт хар.
Бодолт: Логарифм ба арккосинус функцийн тодорхойлогдох мужаас $x>0$ ба $-1\le\dfrac{x-3}{4}\le 1$ тул $0< x\le 7$ ба бутархайн хуваарь тэгээс ялгаатай тул $$\arccos\dfrac{x-3}{4}\neq0\Leftrightarrow \dfrac{x-3}{4}\neq1\Leftrightarrow x\neq 7$$
Иймд $0 < x < 7$ байна.
Сорилго
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 тестийн хуулбар
Функц