Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Квадрат тэгшитгэлийг шинжлэх

$(2x-1)(x+1)=a$ тэгшитгэл шийдгүй байх $a$-ийн утгуудыг ол.

A. $]-\infty;-1[$   B. $]-\infty;-1.2[$   C. $]-\infty;-1.12[$   D. $]-\infty;-1.125[$   E. $]-\infty;+\infty[$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 52.94%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $$(2x-1)(x+1)=a\Leftrightarrow 2x^2+x-a-1=0$$ квадрат тэгшитгэлийг шинжил.
Бодолт: $2x^2+x-a-1=0$ тэгшитгэлийн дискреминант нь $$D=1^2-4\cdot 2\cdot(-a-1)=8a+9$$ байна. Квадрат тэгшитгэл шийдгүй байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $D<0$ тул $$8a+9<0\Leftrightarrow a<-\dfrac98=-1.125$$ үед тэгшитгэл шийдгүй байна. Иймд $a\in]-\infty;-1.125[$ байна.

Сорилго

2017-01-17  Ном тоо тоолол  Алгебрийн тэгшитгэл, тэнцэтгэл биш 2  2020 оны 3 сарын 2 Хувилбар 6  2020-04-22 soril  Параметртэй тэгшитгэл  Параметртэй тэгшитгэл  Алгебрийн тэгшитгэл - Квадрат тэгшитгэл  ТЭГШИТГЭЛ  Квадрат тэгшитгэл, квадрат функц, түүний хэрэглээ  Алгебрийн тэгшитгэл, тэнцэтгэл биш 2 тестийн хуулбар  Тест-21  Тест-21 тестийн хуулбар  Алгебрийн тэгшитгэл 2  тэгшитгэл тэнцэтгэл биш  алгебр  алгебр  Anu Ujin  Квадрат Тэгшитгэл, Тэнцэтгэл биш 2022-2023 хичээлийн жил  квадрат тэгшитгэл, тэнцэтгэл биш 

Түлхүүр үгс