Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хуваагдах шинж

Бүх элемент нь 3 ба 4-д зэрэг хуваагдах олонлогийг ол.

A. $\{372348,3012\}$   B. $\{40,24,4295\}$   C. $\{372348,40\}$   D. $\{4245,120\}$   E. $\{120,46,60\}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 72.73%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: 3-т хуваагдах тооны шинж: Натурал тоо 3-т хуваагдах зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь уг тооны цифрүүдийн нийлбэр нь 3-т хуваагдах байна.

4-д хуваагдах тооны шинж: Натурал тоо 4-т хуваагдах зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь уг тооны сүүлийн хоёр оронгоор бичигдэх тоо 4-т хуваагдах байна.
Бодолт: 372348 тооны цифрүүдийн нийлбэр нь $3+7+2+3+4+8=27$ тул 3-т хуваагдана. Мөн 48 нь 4-д хуваагдах тул 4-д хуваагдана. 3012-ийн цифрүүдийн нийлбэр нь 6 тул 3-т хуваагдана, мөн 12 нь 4-д хуваагдах тул 4-д хуваагдана. Иймд $\{372348,3012\}$ бодлогын нөхцөлийг хангах олонлог нь байна.

Сорилго

2016-09-13  2017-08-03  12 в 03.03  2020-03-06  математик112  математик112  2020-04-30 soril  Даалгавар 1  Натурал тоо  Тоо тоолол  6-р анги тестийн хуулбар  Тоон ба үсэгт илэрхийлэл  алгебр  Тоо тоолол  holimog 1b 

Түлхүүр үгс